2011-04-20
Монгол хэлний дүрэм болон зөв бичих аргыг хялбар сурах

Зөв бичиж сурах хялбар арга
Өнөөдрийг хүртэл зөв бичих дүрмийг заахад доорх үндсэн дутагдал гаргасаар байна. Сургалтын уламжлалт технологийн хоцрогдол болон түүний арга зүйн үндэстэй холбоотойгоор сургалтын нэгжийг багасгах гэж нэрлэж болмоор байна. Өөрөөр хэлбэл нэг дор,нэгж хугацаанд заавал зохих харилцан шүтэлцээтэй дүрмийг таслан хэсэглэн зааж,бүхэл бүтэн тогтолцоог алдагдуулснаас хүүхдэд тогтолцоот мэдлэг чадвар суухгүй байна.
Тухайлбал: • Төрөл ухагдахуунуудын хоорондын амин холбоог тасалж өөр өөр хичээл болгон үзсэнээр тэдгээрийн цаг хугацааны хувьд нэгдмэл байх нөхцөлийг алдагдуулдаг.
• Цаг хугацааны хувьд өөр өөр завсруудад хуваагдан судлагдсан мэдлэгийн элементүүдийг нэг орон зайд байвал зохих байранд нь тавин,тэдгээрийн харилцан нөхцөлдөх зүй тогтол,харьцуулан жишигдэх,ижил төстэй болон ялгаатай талуудыг илрүүлэн тавих боломжгүй болдог.
• Харилцан холбоотой юмс үзэгдэл,шинж чанар,зүй тогтол бие биеэс нь саланги тусгаар байдлаар судалдаг.
• Хичээлийн агуулгын хэлний тогтолцоог ялган таниулж тухайн шинжлэх ухааны аливаа баримтыг олон төрлийн хэл ярианы , зураг дүрслэлийн, товч бичиглэлийн томъёоны гэх мэт-ээр илэрхийлэх боломжийг үл ашиглах зэрэг дутагдал байна. Дээрх дутагдалыг арилган зөв бичих хялбар арга байна.
Зөв бичих хялбар арга гэдэг нь:
1. Зөв бичих алгоритмийг хэрэглэх
2. Зөв бичихэд томъёоны хэл хэрэглэх явдал юм.
- Зөв бичих алгоритм гэдэг нь: Та оюуны таван үйлдэл хийхэд гарцаагүй зөв бичих болно - Хэл бичигт томъёоны товч бичиглэл Хэл ашигласан нь зөв бичсэн эсэхээ шалгах аргатай болсон явдал юм. Энэ аргын: • Шинжлэх ухааны үндэслэл нь: -тогтолцоон шинжилгээний арга судлалд тулгуурлах • Сэтгэл зүйн үндэс нь: -зөв бичих баримжаа эзэмшүүлэх • Дидактикийн үндэс нь: -нэгжийг томсгон заах арга Ач холбогдол, давуу тал • Монгол хэлээр зөв бичих алгоритм, програм хангамж бүхий бүтээл • Програм хангамж, видео хичээлүүд, тоглоом, цээж бичиг, дасгал, электрон ном, сорилго тест, лавлах болон нэмэлт материалуудтай • Дүрст үзүүлбэр, видео байдлаар хичээлийг зааж сорилго, шалгалт авна. • Суралцагч бие дааж ажиллах боломжтой, мэдээллийн технологийн давуу талыг ашигласан алсын зайн сургалтын хэлбэр Хэрэглэгчид • Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид • Монгол хэлний хичээл заадаг бүх багш нар • Их дээд сургуулиудын суралцагчид, албан хэрэг хөтөлдөг бүх хүмүүс Цахим сурах бичгийн чадвар Нэг. Түлхүүр мэдлэг эзэмшинэ. Түлхүүр мэдлэг гэдэг нь: 1. Үсгийн ангилалтай танилцана. 2. Үгийг бүтээж хувилгаж сурна. 3. Үгийг бүтцээр нь задалж сурна. 4. Бүтцээр задалсан үгийн бүтээврийн төгсгөл ба эхлэлийг товчоор тодорхойлж сурна. 5. Товч тодорхой хийж сурснаар томъёоны хэлтэй болно. Ингэснээр зөв бичих хялбар аргатай болно. Тайлбар: Монгол хэлний үг 400000 гаруй гэж эрдэмтэд тооцоолсон байдаг.Түүн дээр 400 гаруй дагавар,нөхцөл залгаж бид хоорондоо ярилцдаг билээ.Тэр яриагаа бичиж тэмдэглэхэд зөв бичих дүрэм хэрэгтэй болдог.Тэгвэл зөв бичих гэдэг нь Дээр дурдсан 400000 үгэн дээр 400 гаруй дагавар нөхцөл залгах нийлц дээр балархай эгшиг бичих эсэхийг шийдвэрлэхийг хэлж байгаа юм. Жишээ нь: Дараах үгийн бүтцийг ажиглаарай. Хам+т+р+л+ж+уул+сан+ы Хам гэсэн язгуур утгат хэсгийн араас 7 утгат хэсэг угсруулан залгажээ. Ийм ч учраас монгол хэлийг залгамал хэл гэдэг байна. Тэгэхээр энэ бүтээврүүдийн эхлэл төгсөглийг мэдэж байж зөв бичих юм. Хоёр. Зөв бичих баримжаа эзэмшинэ 1. Монгол хэлний 400 000 үг 3-хан янзын төгсгөлтэй болохыг мэднэ. 2. Монгол хэлний 400 гаруй залгавар (дагавар, нөхцөл) 3-хан төрлийн эхлэлтэй байдгийг мэднэ. Дээрх 2 мэдлэгийг эзэмшсэнээр 16 сая (хувилсан) үгийг зөв бичихэд дөрөвхөн дүрмээр бичдэгийг мэднэ. Монгол хэлний үгийг бүтээх,хувиргах утгат хэсгүүдийн нийлц дээр ердөө дөрөвхөн дүрэм хэрэглэгдэж байна. 1. Балархай эгшиг бичих эсэх 2. Балархай эгшгийг гээх эсэх 3. “Ь” тэмдэг “И” болох эсэх 4. Я,Ё,Е-нөхцөлийг Ъ,Ь тэмдгээр тусгаарлах дүрэм байгаа юм. Гурав. Зөв бичих арга буюу алгоритмыг эзэмшинэ 1. Зөв бичих товч бичиглэл буюу томъёоны хэл болон баримжаагаа ашиглан үг нэг бүрийг зөв бичих аргад суралцана. 2. Зөв бичих аргатай болсноор 60 гаруй дүрмийг хураангуйлан 6 бүлэг болгосон хүрдтэй болно. Компьютерийн програм болон сургах тоглоом ашиглан зөв бичих аргад суралцана. Дөрөв: Өөрийгөө шалгах аргатай болно. Үүнд бидний мэдэх товчлон бичих аргаар гүйцэтгэнэ.
Бичсэн: Улсын тэргүүний 14 | цаг: 17:38 | Зайн сургалтын хичээл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сайн байна уу? зөв бичиж сурах хялбар арга. Програм хангамж, видео хичээлүүд, тоглоом, цээж бичиг, дасгал, электрон ном, сорилго тест, лавлах болон нэмэлт материалуудтай танилцаж болох уу боломжтой бол ашиглаж үр дүнг туршин үзэх боломж байгаа юу?
Бичсэн: Зочин цаг: 13:36, 2020-11-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax