2011-03-09
Б.Лхагвасүрэн "Цэцгэн эрхи шүлэг " цээжлээрэй

Ээжээ
Ээжээ таны цаст цагаан
Гантиг өлмийд тань Цэцгэн эрх өргөе гэж
Цэцэг түүлээ
Таны Сайхан сэтгэлээ олдог байсан Номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцдэг
Үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай Цэнхэр горхины хөвөөнөөс
Цэцэг түүлээ
Цэцэг түүхдээ би Уйлж түүлээ
Унасан харууслын нулимс
Оньсон цэцэг бүрийг олж түүлээ
Тандаа Цэцгэн эрх өргөе гэхэд
Нэгэн зуны байтугай
Нэгэн зууны цэцэгс ч үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруу бий
Эх минь Орчлонгийн өнө мөнхийн шүүдэр дор
Одлоо гэж зүүдэллээ
Одод хийссэн үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа
Ээжээ би таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингээж
Мандах нарны зүг урганаа гэж уужирлаа
Ирэх шаргал үрээ
Эртэшгүй цагаан цолмон болж
Эхлэл бүхний манлайд
Гялалзана гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуун нараар царцсан сүү
Ээжээ Би таны үргэлжлэл.
Бичсэн: Улсын тэргүүний 14 | цаг: 20:53 | видео бичлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(21)
Сэтгэгдэл:


Bayrlalaa
Ene shulgend bj durtai bolsoon mash goy shuelg thanks
Бичсэн: Emma (зочин) цаг: 19:20, 2025-02-26 | Холбоос | |


Ymr hoy ymbe
So good
Бичсэн: Hii цаг: 21:07, 2025-02-19 | Холбоос | |


Urlagiin uzlegeer unshnaa💗
Бичсэн: Зочин цаг: 21:51, 2024-11-18 | Холбоос | |


намайг тэмцээнд нэгт оруулсанд баярлалаа шүлэг минь
Бичсэн: жаргалмаа (зочин) цаг: 23:14, 2024-11-10 | Холбоос | |


That’s so very cool
Бичсэн: Зочин цаг: 19:26, 2024-10-21 | Холбоос | |


Хахахахахааааааххахахаахахаахахааха
Иииииии
Бичсэн: Зочин цаг: 11:25, 2024-09-27 | Холбоос | |


😭😭😭🥲😭😭😭😭
Бичсэн: Содэрдэнэ (зочин) цаг: 11:10, 2024-02-14 | Холбоос | |


Уншигч бид хөөрөн уншдагч
Зохиогч та уйлж бичлээ
Уншигч в
Бичсэн: Зочин цаг: 17:16, 2022-11-02 | Холбоос | |


😉😉😉😉😉😉😉😉😉😭
Бичсэн: enguun цаг: 11:50, 2022-06-07 | Холбоос | |


Goe shvleg goe unshsan huu
Бичсэн: Мааяа (зочин) цаг: 21:00, 2021-04-12 | Холбоос | |


Сайн байна уу Сайхан шүлэг бичсэн таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл энх саруул сайн байж илүү их шүлэг бичээрэй
Бичсэн: Зочин цаг: 22:46, 2018-02-24 | Холбоос | |


үнэхээр сэтгэлд хоногшсон сайхан шүлэг
Бичсэн: Зочин цаг: 10:16, 2015-04-15 | Холбоос | |


Eostoi goy shvleg
Бичсэн: Заяа (зочин) цаг: 21:08, 2015-03-24 | Холбоос | |


үнэхээр гоё шүлэг шүү.Гэхдээ нэг шүүмж байна энэ Унасан харууслын нулимс "оносон"цэцэг бүрийг олж түүлээ гэдэг биздээ бас Хагацлаар чулуужсан аялгуу "халуунаараа" царцсан сүү гэдийшт.
Бичсэн: Зочин цаг: 19:19, 2013-11-11 | Холбоос | |


goy shuleg shv
Бичсэн: Зочин цаг: 19:25, 2013-10-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax