2011-03-09
Б.Лхагвасүрэн "Цэцгэн эрхи шүлэг " цээжлээрэй

Ээжээ
Ээжээ таны цаст цагаан
Гантиг өлмийд тань Цэцгэн эрх өргөе гэж
Цэцэг түүлээ
Таны Сайхан сэтгэлээ олдог байсан Номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцдэг
Үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай Цэнхэр горхины хөвөөнөөс
Цэцэг түүлээ
Цэцэг түүхдээ би Уйлж түүлээ
Унасан харууслын нулимс
Оньсон цэцэг бүрийг олж түүлээ
Тандаа Цэцгэн эрх өргөе гэхэд
Нэгэн зуны байтугай
Нэгэн зууны цэцэгс ч үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруу бий
Эх минь Орчлонгийн өнө мөнхийн шүүдэр дор
Одлоо гэж зүүдэллээ
Одод хийссэн үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа
Ээжээ би таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингээж
Мандах нарны зүг урганаа гэж уужирлаа
Ирэх шаргал үрээ
Эртэшгүй цагаан цолмон болж
Эхлэл бүхний манлайд
Гялалзана гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуун нараар царцсан сүү
Ээжээ Би таны үргэлжлэл.
Бичсэн: Улсын тэргүүний 14 | цаг: 20:53 | видео бичлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(15)
Сэтгэгдэл:


😭😭😭🥲😭😭😭😭
Бичсэн: Содэрдэнэ (зочин) цаг: 11:10, 2024-02-14 | Холбоос | |


Уншигч бид хөөрөн уншдагч
Зохиогч та уйлж бичлээ
Уншигч в
Бичсэн: Зочин цаг: 17:16, 2022-11-02 | Холбоос | |


😉😉😉😉😉😉😉😉😉😭
Бичсэн: enguun цаг: 11:50, 2022-06-07 | Холбоос | |


Goe shvleg goe unshsan huu
Бичсэн: Мааяа (зочин) цаг: 21:00, 2021-04-12 | Холбоос | |


Сайн байна уу Сайхан шүлэг бичсэн таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл энх саруул сайн байж илүү их шүлэг бичээрэй
Бичсэн: Зочин цаг: 22:46, 2018-02-24 | Холбоос | |


үнэхээр сэтгэлд хоногшсон сайхан шүлэг
Бичсэн: Зочин цаг: 10:16, 2015-04-15 | Холбоос | |


Eostoi goy shvleg
Бичсэн: Заяа (зочин) цаг: 21:08, 2015-03-24 | Холбоос | |


үнэхээр гоё шүлэг шүү.Гэхдээ нэг шүүмж байна энэ Унасан харууслын нулимс "оносон"цэцэг бүрийг олж түүлээ гэдэг биздээ бас Хагацлаар чулуужсан аялгуу "халуунаараа" царцсан сүү гэдийшт.
Бичсэн: Зочин цаг: 19:19, 2013-11-11 | Холбоос | |


goy shuleg shv
Бичсэн: Зочин цаг: 19:25, 2013-10-14 | Холбоос | |


yooo goyo shuleg aguu2
Бичсэн: Зочин цаг: 13:24, 2013-05-11 | Холбоос | |


sain bna
ta nar minii hicheeliin dung zasahad mash ih tus nmer bolloo shuu za
Бичсэн: binderya цаг: 19:17, 2013-03-06 | Холбоос | |


ene mi daraagiin zogsool
Бичсэн: namuun цаг: 15:27, 2013-02-01 | Холбоос | |


smug
Бичсэн: Зочин цаг: 19:24, 2012-03-09 | Холбоос | |


zaawal tseejilnee unen 8989 shuleg thank you

Бичсэн: Зочин цаг: 20:12, 2011-07-06 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 13:14, 2011-04-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax